Мексикийн “Heraldo de chiapas” сонины сэтгүүлч Марио Гомесын аминд үл таних этгээдүүд халджээ. Аминд нь халдахаар заналхийлсэн тухай тэрбээр Прокурорын газарт мэдэгдэж байсан гэнэ. Мотоциклтой явсан этгүүдүүд буудсаны улмаас тэрбээр хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа амьсгал хураажээ.
Мексикийн Хүний эрхийн үндэсний комиссын мэдээлснээр, 2000 оноос хойш тус улсад 138 сэтгүүлч амиа алдсан бол 2005 оноос хойш хэвлэл мэдээллийн 21 ажилтан сураггүй болсон байна. Мөн Газар зүй, статискийн үндэсний хүрээлэнгийнх нь тооцоолсноор, өнгөрсөн онд тус улсад хүний аминд хүрсэн 31 200 гэмт хэрэг бүртгэгджээ.
Хүн амины хэргийн улмаас энэ оны эхний хагаст гэхэд Мексикт 16 мянган хүн хорвоог орхижээ. Энэ нь өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 18 хувиар өндөр үзүүлэлт аж.