Террорист халдлагын тоо өнгөрсөн онд 23 хувиар буурсныг АНУ-ын Төрийн департаментаас жил бүр бэлтгэдэг терроризмтой тэмцэх асуудлаарх илтгэлд дурдсан байна. Мөн террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 27 хувиар буурчээ.
Ийм эерэг хандлага ажиглагдах болсныг судлаачид Ирак дахь террорист халдлагад өртсөн хүмүүсийн тоо эрс буурсантай холбон тайлбарлав. Уг баримт бичгээс үзвэл өнгөрсөн жил 100 улсад террорист халдлага болжээ. Гэсэн ч эдгээр халдлага нь газар зүйн хувьд төвлөрсөн байдалд болжээ.
Тодруулбал, террорист халдлагын 95 хувь нь Афганистан, Энэтхэг, Ирак, Пакистан, Филиппинд болсон байна. Харин террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн 70 хувь нь Афганистан, Ирак, Нигери, Сири, Сомалид бүртгэгджээ.