Малайзад ажиллах, сурахаар очсон манай улсын харьяат дөрвөн эмэгтэй биеэ үнэлж байсныг тус улсын цагдаагийн байгууллагынхан саатуулжээ. Тэндхийн цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт тусгай ажиллагаа явуулж, биеэ үнэлэх ажлыг зуучилдаг олон улсын сүлжээг илрүүлэн 26 эмэгтэйг баривчилсны дөрөв нь монгол байж.
Бусад нь Узбекистан, Хятад, Индонез улсын иргэн байсан гэнэ. Биеэ үнэлэгчдийн сүлжээг илрүүлэхийн тулд Малайзын цагдаагийнхан, Цагаачлалын албатайгаа хамтран томоохон зочид буудлуудад шалгалт хийж дээрх тооны эмэгтэйчүүдийг саатуулснаас гадна их хэмжээний ринггитийг хураасан байна.
Монгол бүсгүйчүүд биеэ үнэлэгчээр элссэн уг сүлжээ нь Малайзын дөрвөн одтой зочид буудлуудад байрласнаас гадна wechat сүлжээ ашиглан олон орны эмэгтэйчүүдийг санал болгодог байсныг болон бүсгүйчүүд 45 минутад 300-450 ринггитээр ажилладаг байсныг хууль сахиулагчид нь мэдээлжээ.
Г.Орчлон