Хятадын Хунань мужийн Хэньян хотын нэг талбайд байсан хүмүүсийг машинтай этгээд дайрсны улмаас 11 хүн амь үрэгдэж, 44 хүн гэмтжээ. Гэмт этгээд машинтайгаа талбайд зогсож байсан хүмүүсийг дайрч буй дүрс бичлэг цахим сүлжээнд нийтлэгдсэн байна. Цагдаагийн ажилтнууд Ян овогт гэмт этгээдийг саатуулан шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр тус хотын оршин суугч аж.