БНХАУ гадаадад аялдаг жуулчдынхаа тоогоор дэлхийд тэргүүлж байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос нь гаргасан тайланд мэдээлжээ. 2016 онд гадаад болон дотоодод аялсан жуулчдынх нь тоо 135 саяд хүрсэн байна. Энэ үзүүлэлт 1995 онд таван сая байв. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд уг дүн жилд дунджаар 17.6 хувиар өссөн гэсэн үг аж.
Хятад улс 2013 оноос гадаадад аялдаг жуулчдын тоогоороо дэлхийд тэргүүлж эхэлсэн гэнэ. “Ирэх жилүүдэд гадаадад аялах жуулчид дунджаар таван хувиар нэмэгдэж, 2020 он гэхэд хятад жуулчдын тоо 157 саяд хүрнэ” гэж тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн байна.