“Шинжлэх ухаанд хөрөнгө оруулах нь ирээдүйд оруулсан хөрөнгө юм”
ТАСҮКҮ ХОНЗЁ (Японы эрдэмтэн)
Өдгөө манай гарагт 60 дээш насны 700 сая орчим хүн байна. 2050 он гэхэд тэд дэлхийн хүн амын 20 хувийг эзэлж, хоёр тэрбумд хүрэх гэнэ. Ахмадын тоогоор Ази тив тэргүүлсэн бол Африк тив сүүл мушгисан байна. Олон улсын ахмадын өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1990 оны арванхоёрдугаар сарын 14-ний тогтоолын дагуу аравдугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг тусгайлан тэмдэглэхийн учир өндөр настай хүнээр доог тохуу хийх, тэднийг үл тоож, дээрэлхэх зэрэг асуудал нь ахмадад хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэгийг дээшлүүлэх, улс орон, нийгэмд тэдний оруулсан хувь нэмрийг үнэлж, хүндэтгэл үзүүлэхэд оршиж буй аж.