Өнөөдөр буюу 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээсэн хэрэг гарчээ. Хэрэгтэн тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ийн уулруу зугтаасан байна. Цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоо сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Уг хэрэгт - 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр - 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна. Уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд юм.