Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, зоогийн газар, кафе, баар, гуанз, банк, үзвэр үйлчилгээ, эмнэлэг, 41 м2-аас дээш худалдааны танхимтай дэлгүүр, худалдаа үйлчилгээний болон бусад байгууллагын удирдлагуудад эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үйлчилж байх захирамжийг /A/448/ дүүргийн Засаг дарга гаргалаа. Ингэснээр иргэд хаана ч, аль ч байгууллагын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.