“Трами” хар салхины улмаас Японд 1126 нислэгийг цуцалсан тухай NHK телевиз мэдээллээ. Тус улсын Цаг уурын ерөнхий агентлагийн мэдээлснээр Кюсю арлын Миязаки хотоос зүүн тийш 90 км зайтай яваа хар салхи энэ жилийн 24 дэх гамшиг гэнэ. Салхины хурд секундэд 60 метр байна.
Онцгой хүчтэй хэмээн мэргэжилтнүүдийн тодорхойлсон хар салхийг дээд амжилт тогтоохоор хүчтэй аадар бороо дагахыг цаг уурын албаныхан анхааруулжээ. Усан тээврийн үйлчилгээг түр зогсоож, хурдны галт тэрэг, төмөр замын тээвэр саатсан байна. Хүчтэй салхины улмаас 51 хүн гэмтсэн гэнэ.
Далайн давлагааны өндөр 13 метрт хүрч, хөрсний гулсалт үүсэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.