БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айчлах сонирхолтой байгаагаа мэдэгдсэн хэмээн ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко сэтгүүлчдэд мэдээллээ. Хоёр тал ойрын хугацаанд айчлал болох газар, хугацааг тохиролцох гэнэ. Матвиенко хэлэхдээ “Ким Жон Ун ОХУ-д хийх айчлалын ажилдаа даруй орох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Владимир Путинтэй хийх уулзалтад өндөр ач холбогдол өгч буй уламжилсан” гэлээ. Оросын тал Ким Жон Уныг Дорнын эдийн засгийн форумд оролцохыг урьсан ч ажлын ачааллын улмаас хүрэлцэн очих боломжгүй байгаа гэнэ.