2018 оны аравдугаар сард болох Бразил улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жаир Болсонаруг хутгалжээ. Түүнийг гудамжинд цугласан дэмжигчидтэйгээ уулзаж байх үеэр үл мэдэх этгээд хүйтэн мэсээр гэдсэн тус газар нь гэмтээсэн байна. Видео дүрснээс харахад Болсонару хүний мөрөн дээр сууж нийтэд хандан үг хэлж байжээ. Хүү Флавиогийн хэлснээр аавын нь биеийн байдал хэвийн байгаа гэнэ.