“Новичок” хэмээх хоронд хордсон хэргээр дэлхийд танигдсан Оросын тагнуулч асан Сергей Скрипаль сүүлийн жилүүдэд Испанийн тагнуулын албатай хамтран ажиллаж байсан хэмээн Испанийн цагдаагийн газрын нэгэн өндөр албан тушаалтан ярьжээ. The New York Times сонины мэдээлж буйгаар тэрбээр Испанийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явлуулдаг Оросын зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн толгойлогчдыг олж илрүүлэх ажилд тусалж байсан гэнэ. Мөн Испаниас гадна Чех, Эстонын тусгай албадтай ч хамтарч байжээ.