АНУ-д шударга бус хандаж буй тул Дэлхийн худалдааны байгууллагаас гарна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сүрдүүлжээ. “Bloomberg” телевизэд ярилцлага өгөх үеэрээ тэрбээр “Хэрэв тэд өөрчлөлт хийхгүй бол бид ийм шийдвэр гаргах болно” гэсэн байна. Тус байгууллагад 100 гаруй орон гишүүнчлэлтэй бөгөөд худалдааны гэрээний дагуу тарифын хэмжээг зохицуулж, маргаантай асуудлыг шийдвэрлэдэг билээ. Дональд Трамп ер нь Дэлхийн худалдааны байгууллагад шүүмжлэлтэй хандаж ирсэн бөгөөд энэ оны эхээр “Fox news”-т ярихдаа “Хүн бүхэнд ашиг тус үзүүлнэ гэдэг ч бидэнд лав биш” гэж байсан юм.