Английн Рединг болон Лидс хотод хэд хоногийн заагтайгаар зохиогдсон хөгжмийн фестивалиудад зуу, зуун мянган хүн оролцсон байна. Гэвч үзэгчид тухайн газар нутагт бөөн хог тариад оджээ. Хог болон хэвтэх зүйл нь майхан гэнэ. Тухайлбал, Рединг хотод болсон наадмын үзэгчид нь хоноглож байсан 60 мянга майхнаа орхиод явсан байна. Тэр нь нэг удаа хэрэглэх зорилалттай майхан бөгөөд нэг бүрийн үнэ нь 20 доллар ажээ. Иргэд хэрэглэсэн майхнаа хогийн цэгт хаялгүй явснаас болж цуглуулж барахааргүй их хог үүссэнийг гэрчлэх гэрэл зургууд англичуудын сошиал постуудын гол сэдэв болоод байна. Рок хөгжмийн фестивалийг зохион байгуулагчид бүдүүлэг үйлдэл гаргасан хүмүүст хандан хүрээлэн байгаа орчноо цэвэр байлгахыг зөвлөсөн байна.