Турк улсын “Сарпи” боомтын шалган нэвтрүүлэх албаны ажилчид 24 настай гүрж залуугийн чемоданд шалгалт хийхэд дотор нь эмэгтэй хүн байсан байна. 27 настай узбек эмэгтэй Турк рүү нэвтрэх визгүй байсан тул Гүрж улсын иргэн түүнийг ийм аргаар нууж хил нэвтрүүлэх гэж байжээ. Тэрбээр боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт ирэхдээ том хар цүнхтэй байсан нь хил, гаалийнхны анхаарлыг татсан тул ийнхүү шалгалт хийсэн аж. Гүржийн тал тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.