Наймдугаар сарын 31-нд бирж хаагдах мөчид Apple компанийн нэгж хувьцааны үнэ 228.36 доллар байсан нь дэлхийн дээд амжилт боллоо. Тус компанийн хувьцааны үнэ нэг өдөр болоод нэг сарын рекорд амжилтуудыг зэрэг эвдсэн байна. Ингэснээр компанийн зах зээлийн үнэлгээ 1.1 тэрбум долларт хүрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Apple энэ долоо хоногт iPhone ухаалаг гар утас, ухаалаг цаг, iPad Pro таблетынхаа шинэ загварыг дэлхий нийтэд танилцуулах гэж байгаа нь хувьцааны үнийн өсөлтөд нөлөөлсөн гэнэ.