Рио де Жанейро дахь Бразилийн Үндэсний төв музей өнгөрсөн шөнө галд автаж, барилгын 80 орчим хувь нь шатсан байна. Тус музей нь 1818 онд ашиглалтад орж байсан Бразилийн хамгийн эртний байгууламжийн нэг бөгөөд 200 жилийн настай гэнэ. Мөн музейд Бразилийн болон бусад улс орны түүхийг өгүүлэх 20 гаруй сая үзмэр, цуглуулга, олдворууд хадгалагдаж байгаа талаар BBC агентлаг мэдээллээ. Олдворууд дунд Египетээс олдсон мумминууд, үлэг гүрвэлийн чулуужсан яснууд, Америкаас олдсон 12.000 жилийн настай хамгийн эртний эмэгтэй хүний араг яс, хиймэл дагуулууд байгаа аж. Иймд музейн захирал энэхүү үйл явдлыг "Соёлын эмгэнэл" хэмээн нэрлэсэн бол Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер өөрийн твиттер хуудаснаа "Бразилчуудын хувьд гунигт өдөр тохиож байна. 200 жилийн хөдөлмөр, судалгаа, мэдлэг алдагдлаа" хэмээн жиргэжээ.