Германы уран бүтээлчид Берлинд байгуулах арт байгууламжийн төслийн хүрээнд 1989 онд нураагдсан Берлиний ханыг сэргээн босгохоор ажиллаж эхэлжээ. Уран барималчдын ярьсанаар эрх чөлөөгүй байхын хүнд хэцүүг мэдрүүлэхэд ханын утга учир орших гэнэ. Түүнийг үзэх сонирхолтой хүмүүс 15 евро төлөх орох төдийгүй гар утсаа хураалгаж, оронд нь баримтат кино үзэх, аяллын чиглэлийг харах зориулалт бүхий ухаалаг утсаар хангагдах аж. Ханыг барих ажил энэ сард эхэлж, 10-р сард дуусах юм байна.