ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины нэр хүнд барууны орнуудад өндөр байсаар байгаа шалтгааныг Австрийн сэтгүүлчид тайлжээ. Тэдний үзэж байгаагаар Путин үндэснийхээ үнэт байдал, эрх ашгийг бүхний, бүгдийн тэргүүнд тавьдаг нь нэр хүнд өндөртэй байгаа гол шалтгаан гэнэ. Мөн барууны орнуудын эсрэг эдийн засаг болоод цэрэг армийн тэмцэл өрнүүлж улс орнуудыг нэгтгэн тэднийг тэргүүлж байгаа нь оноо авах бас нэг шалтгаан болж байгаа аж. Түүнчлэн хувийн зан байдлаараа олон хүнд таалагддаг байна. Тухайлбал, тэрбээр асуудалд ухаалаг ханддагаас гадна даруу байдал, шооч зангаараа бусдын сэтгэлийг гойд татаж байна.