ОХУ, Монгол, БНХАУ-ын хамтарсан “Восток-2018” цэргийн сургуулилтад оролцохоор Алс Дорнод руу явж байсан цэргийн цуваа руу 10 гаруй залуус довтолсон хэрэг Орост гарлаа. Цэргийн цуваа Петровский Завод өртөөнд түр зогсох үеэр хоёр цэрэг тэндхийн кафед оржээ. Цэргүүд энэ үеэр нутгийн бүсгүйчүүдтэй яриа өрнүүлсэн нь тэнд төрсөн өдрөө тэмдэглэж байсан Антон Жданов таалагдаагүй тул зодоон өдөөсөн байна. Цэргүүд нутгийн залуусаас арай гэж салан анги руугаа явахад 10 гаруй залуус гүйцэж очин цэргийн цуваа руу нэвтрэхээр дайрчээ. Хориотой бүс рүү нэвтэрч болохгүйг харуулын цэргүүд хий буудан анхааруулсан боловч согтуу залуус улангасан дайрсаар байсан тул тэдний нэгийг буудсан байна. Суманд өртөж амиа алдсан хүн нь Жданов гэнэ. Тэрбээр Петровска-Забайкальского хэмээх суурин газартаа нэртэй гэмт хэрэгтэн аж. Хэргийн газраас зугтсан бусад залуусыг орон нутгийн цагдаа эрэн сурвалжилж байна.