ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 25-26-нд Тувад амарлаа гэж ТАСС агентлаг мэдээллээ. Түүнтэй хамт БХЯ-ны сайд Шойгу, Тувагийн тэргүүн Шолбан Кара-оол нар байжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түүний амралтын зургийг нийтэлжээ. В.Путин завиар явж, мөөг түүн, загасчилж амралтаа өнгөрөөсөн байна.