Арал улс Сент-Киттс болон Невис 1961 оноос хойш газар нутгийнхаа 25 хувийг алджээ. Үүний шалтгааныг хөрсний элэгдэл, байгалийн гамшиг, тэр дундаа 1990-ээд онд эдгээр арлыг дайрсан Луис, Жорж, Ленни хар салхитай холбон тайлбарладаг. Манай гарагийн улсуудын газар нутгийн тухай Дэлхийн банкнаас гаргасан 1961-2014 оны мэдээллээс эш татан аялал жуулчлалын статистикийн “Travel stats man” цахим хуудас тийм дүгнэлт хийжээ.
Нутаг дэвсгэрийн хэмжээ нь хамгийн их багассан улсууд (1961-2014, %)
Эх сурвалж: “Travel stats man” цахим хуудас
Газар нутгаа ийн алдсан тохиолдлыг бусад аралд, тухайлбал Сейшейлийн арлууд болон Кубад бүртгэсэн байна. Тодруулбал, эрэг орчмын томоохон улс болох Эквадор нутаг дэвсгэрийнхээ 10, Вьетнам тав, Болгар хоёр орчим хувийг алдсан гэнэ.
Судлагдсан дэлхийн 223 орон болон нутаг дэвсгэрээс 37-гийнх нь хуурай газрын хэмжээ 94 мянган ам километрээр багассан байна. Дашрамд хэлэхэд, бүх улс байгалийн хүчинд ялагдаагүй гэнэ. Тодруулбал, Гренландын нутаг дэвсгэрийн хэмжээ 68.7 мянга ам километрээр буюу 20 хувиар нэмэгдсэн нь мөс хайлсантай холбоотой байж болох аж. Нийт 20 улсын нутаг дэвсгэр тэлсэн нь бүртгэгджээ. Улсуудын газар нутгийн хэмжээ хумигдсан болон тэлсэн бүх тохиолдол байгалийн гамшигтай холбоогүй гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй. Тэдгээрийн зарим нь нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй. Тийм газрын эзэмшигч нь л солигдсон учир алдсанд тооцохгүй.