Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид үйлдвэрээс халагдсан ажилчдыг дэмжиж цуглаан хийсэн 50 гаруй хүнийг тус улсын эрх баригчид баривчлан саатуулсан тухай NHK мэдээлэв. Тэдний дунд Бээжингийн болон бусад их сургуулийн оюутнууд байжээ. Оюутнууд үйлдвэрийн халагдсан ажилчдыг цагдаагийнхан баривчилсныг эсэргүүцэн, суллахыг шаардсан гэнэ. Үйлдвэрчний эвлэлээ шинэчлэн байгуулах гэсний төлөө ажлаас нь халсныг эсэргүүцэн компанидаа гомдол мэдүүлсний учир үйлдвэрийн ажилчдыг баривчилжээ.
Ажилчдыг суллахыг шаардан БНХАУ-ын дарга Си Зиньпинд хаягласан захидал нийтэлсний дараа оюутнуудын эсэргүүцэл олны анхаарлыг татсан байна. Эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулагчдад тавих хяналтаа Хятадын цагдаагийнхан чангатгажээ. Тодруулбал, өргөх бичгээ өргөн барихаар орон нутгийн захиргаанд нэвтрэхийг оролдох үед оюутнуудыг цагдаагийнхан бүсэлжээ. Саатуулагдсан оюутнуудтай холбоо барих боломжгүй байна.