Байгалийн гамшигт үзэгдэл болох “Симарон” хар салхи дайран өнгөрөх Японы Шикокү арлаас 65 мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, олон улсын агаарын болон төмөр замын тээврийн хуваарьт өөрчлөлт оруулсан талаар “Reuters” уламжлав. Тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авахаа мэдэгджээ.
Тэгвэл БНСУ-ын Чэжү арлыг дайрсан далайн хар салхи “Соулик”-ийн улмаас мөн л олон зуун нислэг цуцлагдсан байна. Байгалийн онц гамшигт эл үзэгдэл Солонгосын эх газарт, тодруулбал, Сөүл хотод хүрэхээр байгааг цаг уурчид нь тооцоолон, анхааруулжээ.