Швейцарын “Credit suisse” банк АНУ-аас авсан хориг арга хэмжээний дагуу ОХУ-тай холбоотой таван тэрбум ам.долларын хөрөнгийг битүүмжилсэн тухай “Reuters” мэдээлжээ. Төвийг сахисан статустай Швейцар улс ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ үйлчлэхгүй ч тус банк ам.доллароос их хамааралтай учир АНУ-ын бодлогыг мөрдөх ёстой болдог гэнэ.
Тагнуулч асан Сергей Скрипаль, түүний охин Юлия нар Их Британийн Солсбери хотод хордсонтой холбоотойгоор Америкийн эрх баригчид наймдугаар сарын 22-ноос Орост хориг тавихаар төлөвлөж байсан юм. Юуны түрүүнд, Вашингтон давхар зориулалттай бүтээгдэхүүн Москвад нийлүүлэхийг хориглосон билээ. Үүний сацуу Америкийн сенатч нар Оросын эсрэг хязгаарлах арга хэмжээг чангатгах хуулийн төслийг Конгресст оруулжээ.