Америкийн Флорида мужийн Жексонвилл хотод зохиогдож байсан компьютер тоглоомын тэмцээний үеэр нэгэн этгээд хүмүүс руу бууджээ. Компьютер тоглоомын зах зээлийг тэргүүлэгч Electronic Arts компанийн зохион байгуулсан Madden NFL тоглоомын зүүн-өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч хожигдол хүлээсэн уураа ингэж гаргасан байна. Техас мужийн харьяат тэрбээр ялагдсан даруйдаа иргэд руу буудан гурван хүний аминд хүрч, 11 хүнийг гэмтээгээд өөрийгөө егүүтгэжээ. Гэмт этгээд Дэвид Кац гэгч болохыг цагдаагийнхан тогтоожээ.