Сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн өндөр орлого олсон Холливудын эрэгтэй жүжигчдийн чансааг Forbes сэтгүүл гаргалаа. Энэ жил блокбастер болсон нэг ч кинонд тоглоогүй Жорж Клуни 239 сая долларын орлогоороо тэргүүлжээ. Түүний орлогын ихэнх хувийг Casamigos компаниа худалсан ашиг эзэлж байна. Харин “Хад” нэрээрээ алдаршсан Дуэйн Жонсон хоёрдугаар байрыг эзэлсэн. Түүний орлого 124 сая байгаа бол гуравдугаар байрт шалгарагч Роберт Даунийх 81 сая байна. Эхний аравт багтсан жүжигчдийг нэрлэвэл Крис Хемсворт, Жэки Чан, Уилл Смит, Акшай Кумар, Адам Сэндлер, Салман Хан, Крис Эванс нар нэрлэгджээ. Тэдний орлого нийлээд 748.5 сая болсон байна.
Үүнээс өмнө Forbes сэтгүүл хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг гаргасан бөгөөд түүний тэргүүнд Скарлетт Йоханссон бичигдсэн юм.