Венесуэл улсад 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нийслэл Каракас хотод хэд хэдэн байшин гэмтэж, хотын хамгийн өндөр барилгын нэгт цууралт өгчээ. Венесуэлчүүдийн сошиал сүлжээнд мэдээлж байгаагаар тус барилгын дээд талын таван давхар хазайж юу юугүй нурахдаа тулаад байна. Газар хөдлөлт улсын өнцөг булан бүрт мэдрэгджээ.
Түүнчлэн Номхон далайд орших арал улс Вануатуд орон нутгийн цагаар 22:32 цагт 6.7 баллын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн голомт газрын гүнд 10 км-т байна. Тус бүс нутагт 7,000 иргэн оршин суудаг ажээ.