Азийн зуны наадмыг зохион байгуулж буй Индонез улсын нутаг дэвсгэрт орших Ломбок хэмээх аралд 19-ний өдөр 6.9 баллын хүчтэй газар хөдөлсөн. Тус аралд өмнө нь буюу 7-р сарын 29, 8-р сарын 5-нд тус тус газар хөдөлж байсан бөгөөд амь үрэгсдийн тоо сүүлийн мэдээллээр 506-д хүрчээ. Амь үрэгсдийн тоо нэмэгдсээр байгаа болохыг тус нутгийн захирагч Сутопо Пурво Нугрохо мэдээллээ. Хүчтэй газар хөдлөлт ийнхүү давтагдаж байгаагийн улмаас нийтдээ 74 мянган иргэн орон гэргүй болжээ. Байгалийн энэхүү онцгой үзэгдэл дахин давтагдаж болзошгүй тул тус нутгаас 431 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. Газар хөтлөлтийн голомт нь газрын гүнд 10 км-ын алсад байгаа гэнэ. Ломбок арал аялал жуулчлалын төв болсон арал бөгөөд улсын нийслэл Жакарта хотоос зүүн зүгт 1,100 км-ын зайд оршдог.