Хүүхдийн англи хэлний ярианы дадлагыг сайжруулахын тулд дунд сургуулиудад роботууд суурилуулахаар Японы Боловсролын яам төлөвлөж байна. Тус улсын сурагчдын англи хэлний бичгийн болон ярианы чадвар тааруу аж. Тиймээс улс даяар 500 дунд сургуульд туршилтын журмаар робот суурилуулах болжээ. Роботууд компьютерын сургалтын хөтөлбөр бэлтгэхээс гадна англи хэлний ярианы хичээлд оролцох гэнэ.