Унгарын “Wizz аir” компани гар тээшинд нэмэлт төлбөр авах болжээ. Тус компанийн мэдээлснээр, зорчигчийн гар тээш онгоцны суудлын дор багтах хэмжээтэй байх ёстой. Эс бөгөөс нэмэлт төлбөр төлнө, үгүй бол ачаанд өгөх журамтай болжээ. Тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс ийм журам баталсан талаараа тийз болон ачаа, тээшний үнэ нь хямд гэдгээрээ алдартай “Wizz аir” агаарын тээврийн компаниас мэдээлжээ.