Австри улсын Гадаад хэргийн сайд, 53 настай Карин Кнайсль 65 настай бизнесмэн Вольфганг Майлингерийн хуримын ёслолд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уригджээ. Мөн ОПЕК-ийн дарга Мохаммед Баркиндо, болон Австрийн эрх баригч намын том албан тушаалтнууд уг ёслолд оролцов. Владимир Путин хатагтай Кнайсльтай бүжиглэж буй гэрэл зургийг BBC нийтэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа.