Венесуэлийн дүрвэгсдийг хүлээн авч буй улс орнуудад НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас 46 болон 32 сая ам.долларыг тус тус олгохоор төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик ийн мэдээллээ.
Түүний хэлснээр дээрх хоёр байгууллагаас гадна Венесуэлийн 2.3 сая дүрвэгчид туслах ажилд НҮБ-ын харьяа бусад агентлаг, сан, төслийн газрууд оролцож байна. Одоогийн байдлаар тус хоёр байгууллага НҮБ-ын дэргэдэх Онцгой байдлын сангаас 6.2 сая ам.доллар шилжүүлээд байна. Мөн НҮБ-ын харьяа байгууллагууд Венесуэлийн эрүүл мэнд, хоол хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй гэнэ.