АНУ-ын Лос-Анжелес хотын метро аюулгүй байдлын үүднээс зорчигчдод сэжигтэй эд зүйл бий, эсэхийг шалгах сканертай болж байна. Эл төхөөрөмж ес орчим метрийн зайнаас сэжигтэй зүйлийг илрүүлэх гэнэ. Ингэж шалгахад хөдөлгөөнд саад учрахгүй ч зорчигчдыг бүрэн шалгах боломжтой аж.
Цагт 2000 орчим зорчигчийг шалгах уг төхөөрөмж нь метро болон нийтийн тээврийн бусад хэрэгслийг террорист халдлагаас урьдчилан сэргийлэх гэнэ. Шинэ төхөөрөмжийг тус хотын метронд ойрын хэдэн сарын хугацаанд суурилуулах юм байна.