Шинэ Зеланд улсын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Жули Жэнтэр бие давхар ажээ. Тэрбээр хүүхдээ төрүүлэхээр төрөх газар луу явахдаа машин бус дугуй хөлөглөсөн тухай мэдээллийг нэгэн найз нь Инстаграмд байршуулжээ. Олон нийтийн үзэж байгаагаар, зөв хандлагаараа нийгмийн талархлыг хүлээсэн ерөнхий сайд Жасинда Ардернийг Жэнтэр энэ үйлдлээрээ үлгэрлэн дуурайсан гэнэ. Түүнтэй хамт байсан найзуудын нь хэлсэнээр бол Жэнтэр машинд багтаагүй тул дугуйгаар явахаас аргагүй болжээ. Тэрбээр дугуйн спортоор идэвхтэй хичээллэдгээрээ алдартай аж. Сайд Жэнтэр ерөнхий сайд Ардерний адилаар Оклэндын төрөх газарт төржээ.