Словен улсын ерөнхий сайдаар 40 настай Марьян Шарец сонгогдлоо. Тэрбээр парламентийн гишүүдийн 55 хүний саналыг авсан бол өрсөлдөгч болох Ардчилсан намын дарга Янез Яншаг 31 гишүүн дэмжжээ. Словен улсын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайдаар тодорсон Шарец улс төрд найман жил болж буй хэдий ч словенчүүд түүнийг элэглэгч, егөөдөгчөөр нь илүү таньдаг байна. Словений өмнөх ерөнхий сайдууд болох Янез Янша и Андрей Баюк зэрэг том улс төрчдийг тэрбээр дуурайн элэглэдэг байжээ. Шарец 2010 онд Камник хотын захирагчаар сонгогдсон бол 2017 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Борут Пахорт ялагдсан.