Шинэ Зеландын парламент үл хөдлөх хөрөнгийн үнийг бууруулахаар гадаадын иргэнд орон сууц худалдахыг хориглосон байна. Гэхдээ хориг нь тус улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан Австрали, Сингапурын иргэдэд үйлчлэхгүй аж.
Зээлийн хүү бага, орон сууцны нөөц хязгаарлагдмал байгаа зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд тус улсад орон сууцны үнэ нэмэгдсэн гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг баталснаар харийн иргэдэд томоохон хэмжээний орон сууцны шинэ төслүүдэд хязгаарлагдмал хөрөнгө оруулалт хийх боломж л үлджээ.