А.Хангай
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол шинэ төрөлд шагнал гардуулдаг болох нь. Тодруулбал, зохион байгуулагчид “Оскар”-ын наадамд олны таашаалд нийцсэн шилдэг кино шалгаруулах болжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд тус наадмыг үзэгчдийн тоо эрс буурч, нэр хүнд нь унасантай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Жишээ нь, өнгөрсөн жил тус наадмыг ердөө 26.5 сая хүн үзсэн статистик байдаг. Түүнчлэн “Оскар”-ын наадмын нэр хүндийг өсгөхийн тулд зохион байгуулагчид нь ёслолын үйл ажиллагаанд бага зэрэг өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, шагнал гардуулах ёслолыг дөрөв бус, гурван цагийн хугацаанд дэлгэцээр дамжуулах бөгөөд энэ нь үзэгчдийг уйдаахгүй зорилготой.