Брэндингийн зах зээлийн тэргүүлэх тоглогч “BF” компани Оросын хамгийн үнэтэй брэндүүдийн 2018 оны чансааг гаргажээ. Чансааны тэргүүн байрыг банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Сбербанк” тэргүүлсэн бол удаах хоёр байрт байгалийн хий, нефтийн салбарын аваргууд болох ” Газпром”, “Лукойл”оров. “Сбербанк”-ийн үнэ 2018 онд 18 хувиар өсч 670.4 тэрбум рубльд хүрчээ. Харин ” Газпром”-ынх 5%-иар нэмэгдэж 320.8 тэрбум, “Лукойл”-ын үнэлгээ буурч 281 тэрбум рубль болсон байна. Тэгвэл 4-8-р байрт нефтийн “Роснефть” компани (203.9), төмөр замын “РЖД” (158.98) сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг “Магнит” (145.2 тэрбум), “ВТБ” банк (117.6), үүрэн утасны “МТС” (114.5) шалгарав.
Үүнээс өмнөхөн, үнэт цаасны зах зээлийн орос мэргэжилтнүүд “Роснефть” компанийн хувьцааг худалдаж авахыг хөрөнгө оруулагчдад зөвлөсөн. “Роснефть”-ийн орлогын үзүүлэлт урьдчилан таамаглалаас хавьгүй өндөр дүнтэй гарч түүхэн амжилт үзүүлсэн нь тус компанийн хувьцааны үнэ ойрын үед өсөх үндсэн шалтгаан болох аж.