Монгол хэлнээс хятад хэлэнд хөрвүүлэх зориулалт бүхий цогц аппликэйшнийг өвөр монголчууд ашиглаж эхэлжээ. Тус аппликэйшн нь 13 программаас бүрдэх бөгөөд дотроо электрон тольтойгоос гадна текстийн орчуулга хийх боломжтой гэнэ. Түүнчлэн, аудио орчуулга хийж болох төдийгүй аудио ярианд шууд орчуулга хийх хүчин чадалтай аж.
“Өвөр монголчууд утсаар ярих үедээ тус программын тусламжтайгаар яриагаа хятад хэлэнд шууд хөрвүүлж болно” хэмээн Үндэсний хэлүүдийг хөрвүүлэх Хятадын товчооны орлогч дарга Лань Жи Ци ярьж байна. Тус байгууллага уг төслийнхөө хүрээнд Хятад улсын үндэсний цөөх болох Монгол, Уйгур, Казах, Солонгос, Төвд болон И, Жуан гэсэн долоон үндэстний хэлийг хятад хэлэнд хөрвүүлэх аппликэйшнийг бүтээжээ.