Владимир Путиний эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Белоусов амьдралд буухааргүй шаардалга тавьж байгаа талаарх гомдлыг Александр Шохин захидлаар дамжуулан ОХУ-ын ерөнхийлөгч Путинд мэдүүллээ. Оросын бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг түүний бичсэнээр ерөнхийлөгчийн зөвлөх төмөрлөг, химийн үйлдвэрүүдээс хэт их хэмжээний орлого шаардаж байгаа нь Оросын санхүүгийн зах зээлд гурван тэрбум рублийн хохирол учруулахаар байна. Түүний энэ бодлогогүй шахалт, шаардлагаас болж төмөрлөг, химийн үйлдвэрүүдийн эзэд гурван тэрбум долларын алдагдлыг аль хэдийнэ хүлээгээд байна. Тэднээс хамгийн их алдагдлыг “НЛМК” группын эзэн Владимир Лисин (832 сая доллар) хүлээжээ. Тиймээс энэ саналаасаа татгалзах хүсэлтийг тэрбээр Владимир Путинд уламжлав.