Цуврал аллага үйлдсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийг Хятадын цагдаагийнхан 25 жилийн дараа баривчилжээ. Тэд ах дүү Ци буюу 52 настай ах Ци Жи Хуа, 49-тэй дүү Ци Жи Фэн гэгч бөгөөд 1989, 1992, 1993 онуудад Сыпин хотод гурван гэмт хэрэг үйлдээд зугтаж алга болжээ. Цагдаагийнхан Ци овогтнуудын бүртгэлийг шалгаж байх явцад Өвөр Монголд оршин суугаа болохыг зураг болоод бусад баримтуудад тулгуурлан олж тогтоон, тэндээс тэр даруй баривчилсан байна.