Бельги улсын Фландри муж үс, арьсыг нь ашиглах зорилгоор ан амьтан тэжээдэг аж ахуйн нэгж, фермүүдээ бүгдийг нь 2023 он гэхэд хаахаар хуульчлав. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудаа бусад мужид хэдийнэ хаасан юм байна.
Амьтны үсэн эдлэл бэлддэг хамгийн олон буюу 17 фермтэй Фландрийн аж ахуй эрхлэгчид 2023 оноос өмнө үйл ажиллагааныхаа чиглэлийг бүрэн өөрчлөх үүрэг авчээ. Хэрэв эл үйл явцыг удаашруулбал өндөр торгуул төлөх юм байна. Тус мужийг “цэвэрлэж” дууссанаар Бельги үслэг эдлэлийн түүхий эд бэлтгэхээс бүрэн татгалзсан улс болох бөгөөд дэлхийд үүгээрээ анхдагч болно.
Харин бельгичүүдийн уламжлалт хоол болох фуа-гра буюу галууны элэгний нухашны түүхий эд нийлүүлэгч шувууны фермүүдийг нэгтгэн, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр Фландрийн засаг захиргааны баталсан хуульд заасан байна.