ХБНГУ-ын “Lufthansa technik” компани агаарын тээврийн хэрэгслийг хуурай мөсөөр цэвэрлэх шинэ технологи боловсруулжээ. Ингэснээр их хэмжээний ус болон цаг хугацаа хэмнэхээс гадна хөлөг онгоцнуудын эд анги, хөдөлгүүрийн эдэлгээг тодорхой хэмжээнд уртасгах ач холбогдолтой гэдгийг компанийнхан мэдээлсэн байна.
Мөн ус халаахад зарцуулагдах эрчим хүчийг ч хэмнэнэ гэжээ. Ирэх оноос нэвтрүүлэх “Cyclean 2.0” хэмээх эл технологиор цэрэг, армийн зориулалттай онгоц, пуужингийн эд ангийг цэвэрэлэхэд нэн тохиромжтой бөгөөд анх ийм зориулалтаар бүтээсэн юм байна.
Дашрамд дуулгахад, өмнө нь “Rolls-Royce” концерн робот-жоомны тусламжтайгаар сансар болон агаарын хөлгийн эд ангийг цэвэрлэх туршилт хийсэн нь төдийлөн амжилтад хүрээгүй юм.