Украины ерөнхийлөгч Петр Порошенко Ялта хотын тэмдэглэлт өдөрт зориулан Facebook хуудсаараа мэндчилгээ дэвшүүлэхдээ улсынхаа төрийн дууллын эхний мөрийг бичиж нийтэлжээ. Гэтэл төрийн тэргүүн хүн төрийн дууллынхаа ганцхан мөрийг бичихдээ гурвын гурван алдаа гаргасан нь украин иргэдийн ундууцлыг хүргэсэн байна. Амралт зугаа цэнгэлийн газар гэдгээрээ ялдартай Ялта хот Крымийн арлын өмнөд хэсэгт оршдог.