Өнгөрөгч бямба гарагт иргэний нисэх онгоцыг унаж зугтаасан этгээд Horizon Air компанийн 29 настай ажилтан Ричард Рассел гэгч байжээ. Тэрбээр онгоц жолоодох эрхгүй хэрнээ нисэх талбайд нэвтрэх боломжтой давуу байдлаа ашиглан 76 зорчигч тээвэрлэх зориулалт бүхий Q400 онгоцыг Сиэтлийн онгоцны буудлаас хулгайлсан. Нисэх удирдлагын диспетчер радио холбоогоор түүнээс онгоцоо газардуулахыг ятгасан ч Рассел үл тоож, нислэгээ үргэлжлүүлсээр байв. Энэ үеэрээ нисэгчийн ур чадварыг харуулсан жолоодлого хийх гэж оролдсон бөгөөд үүний улмаас онгоц газарт унажээ. Тус онгоцонд зорчигч байгаагүй байна.