Туркийн Стамбул хотын Ататюркийн нэрэмжит олон улсын нисэх буудалд хоёр онгоц мөргөлджээ. Royail Air Maroc компанийн Boeing 787 онгоц нисэх талбайд маневр хийж байх үедээ Turkish Airlines-ийн Boeing 777 онгоцны ар талыг жигүүрээрээ мөргөсөн байна. Касабланка руу нисэх хуваарьтай Марокко улсын онгоц газардаад терминал руу явж байсан бол Туркийн онгоц Афин хот руу хөөрөх гээд зоригчдоо хүлээн зогсч байв. Болсон явдлын улмаас хоёр онгоц гэмтсэн тул мэргэжилтнүүд үзлэг хийж байна. Үүнээс дөрвөн сарын өмнө мөн Ататюркийн нэрэмжит нисэх буудалд хоёр онгоц мөргөлдөж байсан. Тэгэхэд Өмнөд Солонгосын Asiana компанийн Airbus A330 онгоц Turkish Airlines-ийн Airbus A321 онгоцыг мөргөж гэмтээсэн.