Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн эзэмшлийн суудлын тэрэг, иргэн Ц-ийн ачааны автомашинтай мөргөлдсөн осол уржигдар 03.05 цагт гарчээ. “Автомашины төмөр эд ангид иргэд хавчуулагдсан байна” гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын найман алба хаагч очиход “28-98 ХЭҮ” улсын дугаартай “Портер” маркийн ачааны машинтай “29-47 СҮА” улсын дугаартай “Приус-20” маркийн суудлын автомашин мөргөлдөж, гурван хүн нас барсан байжээ. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат 64 настай И, 42 настай Т, 13 настай Х нарын цогцсыг гарган, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Бэлтгэсэн: Ч.Туяа