ОХУ-ын харьяат жүжигчин Стивен Сигал тус улсын ГХЯ-ны Орос, Америкийн хүмүүнлэгийн харилцаа хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогджээ. Тэрбээр тус хоёр улс хоорондын хүмүүнлэгийн салбарын, тухайлбал, урлаг, соёл, олон нийт болон залуучуудын солилцооны чиглэлээрх хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх үүрэг хүлээсэн байна. ОХУ-ын ГХЯ-ны мэдээлснээр нийгэм, улс төрийн энэ албан тушаал нь НҮБ-ын сайн санааны элч шиг цалингүй ажил аж.
С.Сигал АНУ-д төрсөн хэдий ч 2016 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын иргэн болжээ. Тэрбээр ОХУ-д байнга ирдэг бөгөөд Оросыг дэмждэгээ удаа дараа мэдэгдэж байсныг ТАСС агентлаг мэдээллээ.