Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестивальд монгол сурагчид оролцохоор боллоо. Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль 2018" -д энэ оноос эхлэн Монгол Улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо.
Фестивальд оролцох ажлыг Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж байна. Энэ удаагийн фестивальд оролцох сонгон шалгаруулалтад 20 орчим сургуулийн 40-өөд сурагч бүтээлээ ирүүлснээс эцсийн шалгаруулалтад Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдын бүтээл шалгарч Фестивальд оролцох эрхтэй болжээ.
Шалгарсан тус сургуулийн гурван сурагчийн Улаанбаатар хотоос Япон улсын Хигашикава хотод очих болон бусад бүх зардлыг зохион байгуулагч тал 100 хувь хариуцаж байгаа юм.